ИЛ ТОД БАЙДАЛ

"Ил тод байдал сан" ТББ

“ИЛ ТОД БАЙДАЛ САН” ТББ-ЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ (2016-2020)

БАЙГУУЛЛАГЫН НЭР:
“Ил тод байдал сан” ТББ

АЛСЫН ХАРАА:
Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага ба олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чиг үүрэг, давуу талуудыг нэгтгэн хэрэгжүүлдэг, үр дүнд чиглэсэн байгууллага болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО:
Нийгэм дэх хаалттай мэдээллийг иргэд, олон нийтэд зориулан нээлттэй болгоход манлайлагч байна.

ҮНЭТ ЗҮЙЛС:
– Иргэд, сонгогчид, татвар төлөгчдийн эрх ашиг
– Бодитой мэдээлэл ба баталгаатай эх сурвалж
– Ил тод, нээлттэй байдлын хэм хэмжээ, соёл
– Үйл ажиллагааны үр дүн
– Оновчтой арга зүй, аргачлал ба технологи

УРИА:
“Ил тод, нээлттэй бөгөөд шударга нийгмийн төлөө”

БАЙГУУЛЛАГЫН БАРИМТЛАХ ЗАРЧМУУД:
– Ил тод нээлттэй байдлын тухай зөвхөн ярьдаг биш, харин ил тод, нээлттэй болгож чаддаг байгууллага байна.
– “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн зарчим, заалтуудыг хэрэгжүүлэхийг үйл ажиллагааныхаа гол зорилго болгож ажиллана.
– Хуулиар хамгаалсан хувь хүний нууц, төрийн нууцыг задруулахгүй. “Хувь хүний нууцын тухай хууль” ба “Төрийн ба албан нууцын тухай хууль”-ийг дагаж мөрдөнө.
– Ил тод, нээлттэй байдлыг бодитойгоор бий болгож хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Өөрөөр хэлбэл, ил тод байдлын тухай ярих, зааж сургах, нэхэж шаардахаас илүүтэйгээр өөрсдөө ил тод болгон харуулж манлайлахыг илүүд үзнэ.
– Ил тод, нээлттэй байдлыг харуулсан энгийн, ойлгомжтой бөгөөд үр дүнтэй бүтээгдэхүүнийг бий болгож ашигладаг шинэчлэгч байгууллага байна.
– Нийтийн эрх ашигт нийцсэн аливаа мэдээлэл, баримтыг хадгалах замаар олон нийтийн ой санамжийг бүрдүүлж ажиллана.
-Өөрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, ашигласан арга зүй, аргачлал, бий болгосон бүтээгдэхүүнийг бусадтай хуваалцаж, бусдаас суралцаж байна..
-Байгууллага тасралтгүй эрэл хайгууль хийж, байнга шинэчлэгдэж байна.
-Байгууллагын үйл ажиллагаанд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлийг шинээр оруулж хэрэгжүүлнэ.
-Бид нэг талаас нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, нөгөө талаас олон нийтийн мэдээллийн хэрэгслийн байгууллага байхыг эрмэлзэнэ. Өөрөөр хэлбэл, энэ хоёр зохион байгуулалтын онцлог, давуу талыг нэгтгэж ажиллана.
-Бусдаас ил тод, нээлттэй байдлыг шаарддаг байгууллагын хувьд манай үйл ажиллагаа олон нийтэд мөн адил нээлттэй байна.

2015 оны 9-р сар.

Advertisements
 
%d bloggers like this: