ИЛ ТОД БАЙДАЛ

"Ил тод байдал сан" ТББ

“Ил тод байдал сан” төрийн бус байгууллага

2007 онд Ц.Ганболд, Д.Цэрэнжав, Б.Бямбасүрэн нар санаачилсан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Бид 2007-2009 онд “Олборлох салбарын ил тод байдлын рейтинг” төслийг хэрэгжүүлж тухайн үед ихээхэн хаалттай байсан уул уурхайн компаниудын эзэмшил, лиценз зэрэг үндсэн мэдээллийг анх удаа ил тод болгож нийт 3 удаагийн рейтинг гарган зарлаж сонин бичгээр олон нийтэд хүргэсэн юм.

 2007 оноос хойш “Төлсөн авснаа нийтэл” иргэний нийгмийн эвслийн гишүүн байгууллагын хувьд Олборлох салбарын ил тод байдлын санаачлагыг Монгол Улсад хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаанд тасралтгүй оролцож  ирлээ.

2009 оноос хойш “Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн сүлжээний  зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж тус сүлжээний www.tusuv.mn цахим сайтыг манай байгууллага хариуцан ажиллуулж байна.

2012-2013 онуудад “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийг орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлснээр Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн баримт бичиг ба үйл явцыг нээлттэй болгох арга зүйг боловсруулж бэлэн болгож зарим орон нутагт туршин хэрэгжүүлсэн.

2012, 2013, 2016 онуудад “Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн сүлжээний хүрээнд “Орон нутгийн төсвийн ил тод байдлын индекс” судалгаанд орон нутгийн багуудыг зохион байгуулах үүрэгтэйгээр оролцож Монгол Улсын аймгууд болон нийслэл хотын төр, захиргааны байгууллагын төвшинд төсвийн баримт бичгийн ил тод байдал, төсвийн явцад иргэд оролцох боломжийг хараат бус байр сууринаас үнэлсэн болно.

2013 оны нэгдүгээр улиралд Засгийн газрын тусгай сангуудын 2011 он ба 2012 оны орлого бүрдүүлэлт ба зарцуулалтын талаар мэдээлэл цуглуулж үнэлэлт дүгнэлт гаргасан.

2013-2014 онд АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилт, Азийн сангийн туслалцаатайгаар “Төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдлын карт ба индекс” төслийг хэрэгжүүлсэн.

2015 оноос “Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь” (STRIPE) төслийн “Орон нутгийн байгаль орчны мэдээллийн ил тод байдлын загвар стандарт” төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

2016 оны байдлаар “Ил тод байдал сан” ТББ-ын төлөөлөх удирдах зөвлөлийн дарга Д.Батмөнх, гишүүд З.Алтанхуяг, З.Батболд, Б.Болд, Б.Байгальмаа нар болно. Мөн гүйцэтгэх захирлаар Д.Цэрэнжав, судлаачаар Б.Бямбасүрэн, сэтгүүлчээр Ц.Отгонсүрэн, санхүүчээр Б.Байгалмаа ажиллаж байна.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: