Төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдлын “Ил засаг” цахим сайт ажиллаж эхэллээ

Манай ТББ-аас Монгол Улсын төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй байдлын индекс (рейтинг) гаргаж дүгнэх төслийг Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд http://www.ilzasag.mn цахим сайтыг байгуулан ажиллуулж эхэллээ. Хэрвээ Засгийн газрын http://www.zasag.mn сайтад үйл явдлын мэдээ, сурталчилгаа зонхилдог бол энд төрийн байгууллага, албан тушаалтнуудын талаархи нийтэд чухал ач холбогдолтой, мэдэх шаардлагатай баримт, мэдээллийг оруулж байна.

ilzasag.mn